Зөвлөгөө: Өдөрт нэг шил шар айраг уувал зохист хэмжээ
2020-11-29

Шар айраг, виноны зохист хэрэглээний талаар сонирхолтой зөвлөгөөг бэлтгэлээ.

 

 

Тухайлбал эмэгтэй хүн өдөрт нэг хундага буюу 100-150 грамм дарс уувал зохистой бол эрэгтэй хүн хоёр хундага буюу 200-300 грамм уухад тохиромжтой аж.

 

Харин дарсыг сонгохдоо та өөрөө ямар амтанд дуртай вэ гэдгээ чухалчилна. Чихэрлэг төрөлд дуртай бол чихэрлэг, хагас чихэрлэгийг сонгоно. Чихэрлэг амтанд дуртай биш бол хагас хуурай, хуурай, жимслэг дарс тохиромжтой. Өндөр зэрэглэлийн, сайн чанарын ихэнх дарс хуурай амттай байдаг гэдгийг онцолмоор байна.  Дарсны шошгон дээр амтны тухайд хуурай /dry, германаар troken хагас хуурайг бичих/, чихэрлэг Sweet/medium sweet гэж бичсэн байдаг.


 

Харин шар айрагны хувьд хүн өдөрт 330-550 мл шар айраг /1 шил/ хэрэглэвэл зохист хэрэглээ гэж үздэг байна.

 

Шар айргийг хэтрүүлэн хэрэглэвэл бөөр, зүрх, элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж эмч зөвлөдөг. Шар айрагны үндсэн түүхий эдэд соёолж, зөрөг цэцэг зэрэг багтдаг. Түүхий эдээс шар айрагны чанар шалтгаалдаг.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин