Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 18 салбар
2020-11-29

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар болон Сэлэнгэ, Архангай аймаг хөл хорионы хугацааг 10 хоногоор сунгалаа.

 

Харин хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа явуулах 18 салбарыг танилцууллаа. Үүнд:

  1. Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

  2. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

  4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

  5. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

  6. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

  7. Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

  8. Банк санхүү, хөрөнгийн бирж

  9. Оршуулга

  10. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

  11. Шүүх, прокурор

  12. Онлайн худалдаа

  13. Хэвлэх, сав баглаа боодол

  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл

  15. Хүргэлтийн үйл ажиллагаа

  16. Боловсруулах үйлдвэр, арьс шир ноос ноолуур, барилгын материал

  17. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

  18. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин