COVID-19: Сингапурт коронавирусийн эсрэг биеттэй хүүхэд төржээ
2020-11-30

Сингапурт коронавирусийн халдвартай эхээс эрүүл, мөн энэ вирусээс хамгаалагдах эсрэг биеттэй хүүхэд төрсөн сонирхолтой тохиолдол гарсан талаар Straits Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сингапурын 31 настай, жирэмсний 10 долоо хоног дээрээ явж буй эмэгтэй коронавирусийн халдвар авсан байна. Тэрбээр Европ руу зорчих үеэрээ халдвар авсан байжээ.

 

Түүнд өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт хэвтүүлсэн байна. Улмаар 20 хоногийн дараа эмнэлгээс гаргажээ. Ингээд 11 дүгээр сард бүсгүй эрүүл хүү төрүүлсэн байна. Шинжилгээ хийхэд эхийн цуснаас эсрэг биет илрээгүй ч нярайн цуснаас эсрэг биет илэрчээ.

 

Сингапурын эмч нарын өгүүлснээр энэ тохиолдол нь сонирхолтой хэдий ч ховорт тооцогдохгүй гэнэ. Энэ оны хавар тус улсад жирэмсний 36 дахь долоо хоногтой дээрээ коронавирусийн халдвар авсан эмэгтэй эрүүл, мөн эсрэг биеттэй хүүхэд төрүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин