ОХУ-ын эрдэмтэн: "Ирэх онд цар тахал дуусна"
2020-11-30

Оросын Вирус судлал, биотехнологийн улсын эрдэм шинжилгээний төвийн ерөнхий захирал Ринат Максютов коронавирусийн цар тахлыг 2021 онд дуусна гэж үзэж байгаа талаар ТАСС агентлаг дамжууллаа.

 

"Вирус үлдэнэ, гэхдээ цар тахал бол мэдээж дуусах нь ойлгомжтой. 2021 онд тахал дуусна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Максютов Science Bar Hopping онлайн фестивальд үг хэлэх үеэрээ онцолжээ.

 

Шинжээчийн өгүүлснээр, өдөр бүр дэлхий даяар халдвар авсан хүний тоон өсөлт бүртгэгдэж, хязгаарлалт үйлчилж байх цар тахлын үе нь хүн амын ихэнх нь өвдөөд эдгэн, олноор нь вакцинжуулалтад хамруулан дархлаа тогтоосноор дуусах гэнэ. Гэхдээ SARS-CoV-2 вирус "шидэт дохиураар" алга болчихгүй гэж тэрбээр онцолжээ.

 

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар халдвар авсан хүний тоо 62.2 сая гаруй болж үүнээс 1.4 сая хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин