ЭМЯ: 7 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 791 боллоо
2020-11-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.30/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 10308 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хоёр хүний  шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн иргэд нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан. Нийслэлд бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан тохиолдол 77 болж байна. 

 

  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  21 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14,15,22 дугаар хорооноос нийт 25 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13, 16,18 дугаар хорооноос нийт 12  тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 7 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймагт таван тохиолдол шинээр батлагдлаа. Тус аймагт бүртгэгдсэн тохиолдол нийт 179 боллоо. Дархан-Уул, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй байна. 

 

  • Архангай: 2

  • Дархан-Уул:44

  • Дорноговь аймагт: 21

  • Орхон аймагт: 22

  • Говьсүмбэр аймагт: 3 тохиолдол бий.

 

Архангай аймагт тандалт судалгаа үргэлжилж байна. Тус аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал, хоёрдогч хавьтал болсон 200 гаруй  хүний нэрсийг гаргаж шинжилгээнд хамруулж байгаа. Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 348 байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 791 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 354 байгаа. Нийт эдгэрээд гарсан 354 хүний 31 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 428 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 342 хүн хөнгөн, хүндэвтэр 76, хүнд 4, маш хүнд 6 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 250 хүний биеийн байдлыг үнэлбэл, 221 хүн хөнгөн, хүндэвтэр 24, хүнд 3, маш хүнд 2 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 178 хүнээс 121 хүн хөнгөн, хүндэвтэр 52, хүнд 1, маш хүнд 4 хүн байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
njnnj:
БАЯНГОЛ зочид буудлын эсрэг тал буюу Blu sky болон бусад барилгууд бүгд шилэн халхавчтай, ЦОНХГҮЙ бдаг
2020-11-30
шил:
БАЯНГОЛ зочид буудлын эсрэг талын гудамжуудаар дүүрэн ийм ШИЛЭН халхавчтай барилгууд бдаг
2020-11-30
барри:
ЦОНХ бхгүй БАРИЛГУУДАД ЯАГААД ОФФИСУУД Ажиллаад бдаг юм бЭЭЭЭ ???
2020-11-30
шил:
БАЯНГОЛ зочид буудлын эсрэг талын гудамжуудаар дүүрэн ийм ШИЛЭН халхавчтай барилгууд бдаг
Manaihan sain l ajillaj bnaa Hun bur dor burnee hicheeh heregtei yum l da Neg hun haldvarlahad tsaanaa hichneen hund ulmaar niigemdee yamar ih ayul hindrel uchruulah ve gdgiig l uhaarah heregtei yum da
2020-11-30
Зочин:
Ханиадны вирусыг хүн бүр дээр үзэж тохирсон эмийг нь өгч болохгүй юу.
2020-11-30