Хойд Солонгос хил дагуух бүс нутагтаа хөл хориог чангатгажээ
2020-11-30

Хойд Солонгос Хятадтай хил залгаа болон цэрэггүй бүстэй хиллэх бүс нутгуудад хөл хорионы арга хэмжээнүүдийг чангатгаж байгаа гэнэ. Энэ талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, далай тэнгисийн хаягдлаар вирус дамжихаас сэргийлэх хатуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Эргийн бүс нутгуудад далайн бүтээгдэхүүн болон давс олборлохоор явахад хатуу дэг журам тогтоожээ. 

 

Туманган, Амноккан, Есонган, Имжинган гэсэн хилийн голуудын дагуу тусгай хөл хорионы арга хэмжээ боловсруулсан бөгөөд хөл хориог хариуцсан байгууллагууд өвлийн улиралд халдвар тархахтай тэмцэхийн тулд "шийдэмгий алхмууд" авч хэрэгжүүлнэ гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна. 

 

Коронавирусийн халдварын нөхцөл байдал Хойд Солонгост ямар байгаа талаарх хараат бус мэдээлэл огт байхгүй. Гагцхүү эрх баригчид нь COVID-19-ийн нэг ч тохиолдол илрээгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин