Үндэсний музейн алтан сан хөмрөгөөс: Маршал Х.Чойбалсанд дурсгасан цайны хэрэглэл
2020-11-30

 

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан болон гадаадын төлөөлөгчдөөс хүлээн авсан бэлэг дурсгалын зүйл нэлээд хадгалагдаж байдаг. Ийм үзмэрийн нэг бол цайны иж бүрэн шаазан эдлэл юм.

 

Нарийн чамин хийцтэй, улбар шар өнгөтэй, гоёмсог энэхүү иж бүрдэл нь нийт 17 ширхэг аяга, таваг, гүц зэргээс бүрдэнэ. Гүцний өндөр 14 см, өргөн 22 см. Таваг дм 10 см, өндөр 3,5 см. Тавагны хүрээ, гүц болон аяганы бөөрөн дээр萬壽無疆 / wàn shòu wú jiāng / буюу “Урт насалж, удаан жаргаарай” гэх ерөөлийн үгийг бичсэн байх агаад эдлэл тус бүрийн ёроолд 江西出品 /Jiāngxī chūpǐn/ Зяншид үлйдвэрлэв, 江西名产 / Jiāngxī míng chǎn / Зяншигийн нэрт бүтээгдэхүүн гэх тамгатай ажээ.

 

Энэхүү цайны хэрэглэлийг Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор БНХАУ-ын төлөөлөгчид маршал Х.Чойбалсанд дурсгажээ. Уг цайны хэрэглэлийг үйлдвэрлэсэн газар болох Зянши мужийн Жэн Дэжинь хот нь хийц чанар сайтай шаазан эдлэл үйлдвэрлэлээр алдаршсан тул хол, ойрын газраа “Шаазангийн нийслэл ” хэмээн алдаршсан ажээ.

Shuud.mn
Сонин хачин
С:
УГ НЬ ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ, ХҮЛЭЭН АВАЛТЫН ҮЕД УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ УДИРДАХ ЭТГЭЭДЭД АЛЬ НЭГ БАЙГУУЛЛАГАЫН ЗҮГЭЭС ГАРДУУЛСАН ЗҮЙЛИЙГ ГЭРТЭЭ ӨМЧ БОЛГОХ БУС ТҮҮХ БОЛГОЖ АЛБАН БАЙГУУЛЛАГАДАА ҮЛДЭЭЖ БАЙХ ЁСТОЙ. ГЭТЭЛ МАНАЙ ДАРГА САЙД НАР ГЭРТЭЭ АВААЧДАГ МУУХАЙ ШУНАЛ, БҮДҮҮЛЭГ. ТҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ САЯХАН ТВ ГЭЭР ОРОСОД ЭЛЧИН БАЙСАН ХАНГАЙ ГЭГЧ ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЭЭС ГХРДУУЛСАН 15 КГ ОРЧММ ЖИНТЭЙ ЦАГ,БАС БУС МӨНГӨН ЗООСЫГ ИЧИХГҮЙ ГЭРТЭЭ ТАВЬЧИХААД ОЛОНД ҮЗҮҮЛЭЭД ШИВШГЭЭ ХУТГАЖ БАЙХ ЮМАА. ТЭР БҮХНИЙГ ПУТИНЭЭС ХАНГАЙД ШЭЖ НЭР ЗААСАН БОЛ АВЧ БОЛОХ БАЙХ. ХАНГАЙГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД Л ДУРСГАСАН ЗҮЙЛ ШҮҮДЭЭ ИЧМЭЭР ЮМДАА
2020-12-21