Ц.Цолмонбаатар: Зээрийн сүргийг эрсдэлгүй гаргах ажлыг зохион байгуулж байна
2020-11-30

 

Өчигдөр нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Энэ талаар  Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа. 

 

Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар: 

 

-Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Айцын даваагаар 300 гаруй зээр өчигдөр/2020.11.29/ суурьшмал бүсэд орж ирсэн. Нийслэлийн байгаль орчны газар мэдээллийн дагуу шуурхай ажиллаж авто зам, хурдны зам хоёрын хооронд хашигдсан зээрийн сүргийг  нийлүүлсэн. Одоогоор нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын тусгай хамгаалалттай газартай хамтран зээрийг суурьшмал бүсээс эрсдэлгүй гаргах ажлыг зохион байгуулж байгаа.

 

Мөн зээрийн сүрэг суурьшмал бүсэд орж ирсэн нь сүүлийн өдрүүдэд цас их унаж, хүйтэрч байгаа учир идэш тэжээл хайж нүүдэллэж байгаатай холбоотой юм гэлээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин