Австрийн Батлан хамгаалахын сайд коронавирусийн халдвар авчээ
2020-11-30

Австрийн Батлан хамгаалахын сайд Клаудиа Таннер ням гаригт коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар  APA агентлаг мэдээлжээ. 

 

Сайдын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Таннерын биеийн байдал сайн байгаа, гэрээсээ ажлаа үргэлжлүүлэн хийх гэнэ.

 

Австрид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 279 708 бүртгэгдсэнээс 216 998 нь эдгэрчээ. Өнгөрсөн хоногт 4047 тохиолдол шинээр илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 4251 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 691 нь эрчимт эмчилгээнд байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин