QR системд нийт 22539 тээврийн хэрэгсэл бүртгэжээ
2020-11-30

 

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

 

-Нийслэлд 24 цагийн хугацаанд 3559 шинжилгээ хийгдсэн байгаа. Үүнээс батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж нийт тохиолдол 77 боллоо. Мөн хөдөө орон нутгаас нийслэлд ирээд хязгаарлалтад орсон иргэдийг буцаах тухай Шадар сайдын журам батлагдаж гарсан. Энэ журмын хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан байна. Нийслэлийн орох гарах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоосон. Засгийн газар, УОК, нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд заагдсан тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Энэ хүрээнд 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хотоос гарсан, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч нэвтэрсэн байна.

 

Мөн QR системд  энэ сарын 20-29-ний өдрүүдэд нийт 22539 тээврийн хэрэгсэл бүртгэсэн. QR кодтой 18001200 тусгай дугаар ажиллуулж байна. Уг дугаарт 601 дуудлага ирснээс 347 дуудлагыг нь хүлээн авч заавар зөвлөгөө өгсөн.  Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.  Нийтийн тээврийн 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл үйлчилсэн. 1100 гаруй удаагийн халдваргүйтэл хийсэн байна.

 

Нийслэлд 610 гаруй сайжруулсан түлшний цэг ажиллаж  хэрэгцээ, хангамж, нөөц хэвийн байгаа. Мөн 1283 чиглэлд 3598 албан хаагч хяналт хийж ажиллаж байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин