Нэг ширхэг оношлуур 4,9 ам.долларын үнэтэй
2020-11-30

Манай улс коронавирусийн оношлуурыг маш өндөр үнээр худалдаж авч байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. 

 

Тухайлбал иргэн Ж.Амарсанаа нэг ширхэг оношлуурыг 10 ам.доллароор авах боломжтой гэсэн бол ЭМЯ нэг дахин бага үнээр буюу 4.9 ам.доллараар худалдан авч байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг хайрцагтаа 25 ширхэг оношлуурыг 124,25 ам.доллароор БНСУ-аас худалдан авчээ. Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.доллар юм байна.

 

Оношлууртай холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "ДЭМБ-д бүртгэгдсэн мөн хөгжиж буй буурай орнуудад хэдэн төгрөгөөр худалдан борлуулах вэ гэдгийг ДЭМБ тогтоочихсон ийм л оношлуурыг ашиглаж байна. ДЭМБ бүртгээгүй,  чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгсэл авсан асуудал байхгүй. Шалгах ёстой хууль, хяналтын байгууллагаар нь ч шалгуулж болно" хэмээн хариулсан. 

 

 

Shuud.mn
Сонин хачин