ШУУД: Эмээлтийн товчоогоор орон нутгийн иргэдийг нэвтрүүлж байна
2020-12-01

Улаанбаатар хотод ирээд хөл хорионд ороод байсан хөдөө, орон нутгийн иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар нэвтрүүлэх шийдвэр гарсан. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор шинжилгээнд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагаас нээлээ. 

 

 

Халдварын голомт үүсээд буй Архангай, Сэлэнгэ зэрэг аймгийн иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх, буцаах хөдөлгөөн хориотой хэвээр байгаа. Хөдөө, орон нутгийг зорьж буй иргэд хамгаалалтын бүсээ зүүж, зам халтиргаатай байгаа тул хурдаа тохируулан яаралгүй явж зорьсон газраа хүрэхийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд анхаарууллаа.

 

Нийслэлээс орон нутгийн иргэдийг нэвтрүүлэх ажил өнөөдрөөс эхэлж арав хоногийн турш үргэлжлэх юм.  Коронавирусийн шинжилгээ өгсөн иргэд хувийн тээврийн хэрэгслээс гадна Драгон, Тэнгэр плаза, Лавай төвөөс цагийн хязгааргүйгээр орон нутгийн зорчигч тээврээр үйлчлүүлэх боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин