Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн цонхоор үсрэх гэж байсныг буулгажээ
2020-12-01

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 4 дүгээр байранд хүмүүс маргалдаад хаалга онгойлгох шаардлагатай байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагаас 11:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10 км замыг туулан 12:18 цагт очиж, иргэн Б /эрэгтэй, 59 настай/, Б /57 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, иргэн Б цонхоор үсрэх гэж байсныг хаалгыг нь онгойлгон цонхноос буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
dovj:
Iim ymnuudiig ter chigt n usergeh heregtei!
2020-12-01