Цар тахал: Туркэд хөл хорих цаг тогтоов
2020-12-01

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас ажлын өдрүүдэд хөл хорих цаг тогтоох шийдвэрийг Туркийн эрх баригчид гаргасан талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. 

 

"Ажлын өдрүүдэд 21.00 цагаас 05.00 цагийн хооронд гэрээсээ гарахыг хориглоно.Үүний зэрэгцээ амралтын өдрүүдэд ч 21.00 цагаас 05.00 цаг хүртэл хөл хорих цаг үйлчилнэ хэвээр " гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгсдэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. Хөл хорих цаг 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйлчлэх аж.

 

Туркэд 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоосон бөгөөд 20.00 цагаас 10.00 цаг хүртэл гэрээс гарахыг хориглосон юм. Түүнчлэн халдварын тархалттай тэмцэх зорилгоор энэ оны сүүл хүртэл бүхий л кинотеатруудыг хаажээ.

 

Энд дуулгахад, Туркийн Стамбул, Измир зэрэг томоохон хотуудад коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаа эхэлсэн талаар тус улс 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж байлаа. Түүнчлэн Турк улс Оросын вакцины хор судлалын туршилтыг хийхээр болсон талаар Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдэж байв. Энэ улс Оросын "Спутник V" вакциныг дотоодын эмийн үйлдвэрүүдийн хүчин чадлаар үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин