ЭМЯ: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 801 боллоо
2020-12-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.01/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 12116 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 400 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийсэн. Хавьтлын давтан шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байгаа  ЗӨСҮТ-ийн лаборатори 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.  Тухайн хүн нь өмнө батлагдсан тохиолдлын гэр бүлийн  ойрын хавьтлын давтан шинжилгээ байлаа. Тус аймгийн нийт тохиолдлын тоо 3 байгаа. Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд даван шинжилгээгээр халдвар илэрлээ. Нийслэлд нийт батлагдсан тохиолдол 84 болж байна.

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  23 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14,15,22 дугаар хорооноос нийт 25 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13,16,18 дугаар хорооноос нийт 12  тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 9 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тухайн иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол 180 болж байна. Мөн Говьсүмбэр аймагт нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 4 боллоо. Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 358 байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 801 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 358 байгаа. Нийт эдгэрээд гарсан 358 хүний 35 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 434 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 342 хүн хөнгөн, хүндэвтэр 82, хүнд 6, маш хүнд 4 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 218 хүн хөнгөн, хүндэвтэр 26, хүнд 3, маш хүнд 2 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 185 хүнээс 124 хүн хөнгөн, хүндэвтэр 56, хүнд 3, маш хүнд 2 хүн байгаа.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Erunhii saidiin tanhim mash muu ajillaj baina. Ulsiin ontsgoi comiss niisleliin zasag darga gd. Ene chadvargui humuusee ogtsoruul.tanii tanhim bolon ner hundiig shavartai hutgaj bna.
2020-12-01
Зочин:
"Гараа хөөсөөр угаа" гээд bubble-ийн рeкламаа болиочээ. Ямар муухай ярвайсан, яхир ааштай муухай хүүхэн тоглуулсан юм бэ. Ийм цаг үeд,энэ хэрэгтэй гэх зүйлээ ийм бүдүүлгээр суталчилах гэж байх уу!
2020-12-01
Зочин:
Сурвалжлагчийн асуусан БЗД эмнэлэгт үзүүлэхэжр очсон хүнээс илэрсэн вирус хаөнаас үүсвэртэйг хэлсэнгүй.
2020-12-01