Оросын нүүрсний салбар алдагдалд оржээ
2020-12-01


Оросын нүүрсний салбар алдагдалд орж, энэ оны нэгээс есдүгээр сарын хооронд нийт 91 тэрбум рублийн ашиг олсон (өнгөрсөн оны нэгээс наймдугаар сард 86 тэрбум рублийн ашиг олж байжээ),  талаар Росстат мэдээлснийг Вести дамжууллаа.

 

Ингэснээр Оросын нүүрсний салбар нэгээс есдүгээр сарын хооронд нийтдээ 38 тэрбум рублийн алдагдалд орсон байна. Өнгөрсөн есдүгээр сард Оросын нүүрсний салбарын алдагдал 18.5 тэрбум рубльд хүрсэн бөгөөд гадаад хүчин зүйл болон нүүрсний дэлхийн зах зээлийн уналтын улмаас энэ оны эхний улирлаас л нүүрсний салбар алдагдалтай болсон талаар Росстат онцолжээ.

 

Үүний зэрэгцээ Оросын нүүрс олборлолт энэ онд жилийн дүнгээр 10 хувиар буурч, 400 сая тоннд хүрнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский мэдэгдэж байлаа. Өнгөрсөн онд ОХУ 439.2 сая тонн нүүрс олборлож байжээ. Олборлолт буурсан ч экспорт өснө гэж Оросын Эрчим хүчний яам тооцоолсон бөгөөд өнгөрсөн онд 220 сая тонн нүүрс экспортлож байсан бол энэ онд 290 сая тонн болно гэж таамагласан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хохин муу гөлөгнүүд Пүтэн чадраасай баруун гар нь ажилхаа байсан гэсэн
2020-12-02
Орос алдагдалд орохгүй болохгүй бол цэргээ харийн нутагт цэргээ оруулчихдаг
2020-12-01