ЭМЯ: Коронавирус суурь өвчтэй хүмүүст хүндээр тусаж байна
2020-12-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.01/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ нь коронавирусийн шалтгаанаас хүндэрч байгаа зүйл биш. Тухайн иргэд нь архаг суурь өвчин, зүрх судасны өвчтэй болон даралт ихтэй хүмүүс байна. Коронавирус цусыг их өтгөрүүлдэг гэж байгаа. Үүнтэй холбоотой суурь  өвчтэй хүмүүст хүндээр тусаж байгаа. Чихрийн шижин өвчтэй гурван хүн бий. Мөн цус харвасан саажилттай хүн халдвар авч эмчлэгдэж байна.  Өнгөрсөн хугацаанд бүх өвчтөнүүдийг харьцуулж үзэхэд 30 хувь нь уушгины хатгаа, уушгинд үүссэн нэвчдэсийн улмаас эмчлэгдсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппаратад орсон. Одоогоор уушгины нэвчдэс нь шимэгдээд сайжирч байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин