Al-Alam: Ираны эрдэмтнийг хиймэл дагуулын удирдлагатай зэвсгээр хөнөөсөн
2020-12-01

Ираны эрдэмтэн Мохсен Фахризадег сансраар дамжуулан удирддаг зэвсгээр хөнөөсөн гэж  Al-Alam телевизийн суваг мэдээлжээ.

 

"Аллагад ашигласан, Израильд үйлдвэрлэсэн зэвсгийг хиймэл дагуулаар хянаж байсан " хэмээн эх сурвалж дамжуулсан байна.

 

Ираны цөмийн судалгааны нэрт эрдэмтэн Мохсен Фахризаде 11 дүгээр сарын 27-ны өдөр Тегеранд халдлагад өртөн, хүнд шархдаж, улмаар эмнэлэгт нас барсан юм. Эрдэмтэн Батлан хамгаалах яамны дэргэдэх судалгаа, инновацийн байгууллагыг удирдаж байсан гэж Ираны Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Түүнчлэн Мохсен Фахризаде Батлан хамгаалах яамны орлогч сайдын албыг хашдаг байжээ. 

 

Fars агентлагийн мэдээлснээр, Ниссан машин дахь алсын удирдлагатай зэвсгээр эрдэмтнийг 150 метрийн цаанаас буудсан байна. Халдлагын газар Фахризаде болон түүний бие хамгаалагчдаас өөр хүн байгаагүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ANU zahialsan bj magadgui l yum
2020-12-01