АНУ, Австрали хамтран дуунаас хэт хурдан зэвсэг бүтээнэ
2020-12-01

Австрали улс АНУ-тай хамтран дуунаас хэт хурдан далавчит пуужин бүтээхээр болжээ. Энэ талаар Австралийн Батлан хамгаалахын сайд Линда Рейнолдс мэдэгдсэнийг Ройтерс дамжууллаа. 

 

Түүний өгүүлснээр, "түрэмгийллийг тогтоон барих илүү их арга хэрэгслийг Австралийн Зэвсэгт хүчинд бий болгох боломжийг сайжруулах ажилд" Австрали хөрөнгө оруулалт хийх гэнэ. Гэхдээ төлөвлөгөөг хэдий хугацаанд хэрэгжүүлэх болон өртгийн талаар тэрбээр тодорхой мэдээлсэнгүй.

 

Өмнө нь, 11 дүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Макл Гриффин Америк хэт дуунаас хурдан пуужин бүтээх салбарт Оросоос хоцрогдож байгаа талаар мэдэгдэж байв. Харин үүнээс өмнө, 10 дугаар сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчин нь хэт дуунаас хурдан пуужинтай хэмээж байлаа. Гэтэл үнэндээ 2023 онд л Америкийн хуурай замын цэргийн зэвсэглэлт хэт дуунаас хурдан зэвсэг орно гэж Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвчтэй хүүрнүүд юмаа.
2020-12-01