ВИДЕО: Улаанбаатараас Баянхонгорт очсон иргэд гэртээ байнга амны хаалт зүүнэ
2020-12-01 13:59

Баянхонгор аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

 

 

Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхжаргал "Улаанбаатар хотоос ирсэн иргэд гэртээ байнга маск зүүнэ. Хооллох үедээ л амны хаалтаа авна. Бусад үед байнга зүүх, гараа байнга ариутгаж цэвэрлэх боломжоор хангагдсан байх ёстой. Хэрэглэх аяга, таваг гэр бүлийн гишүүдийнхээс тусдаа байна. Гэртээ 14 хоногийн дэглэм сахих ёстой. Дэглэмийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг онцоллоо. 

 

Гэрийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа коронавирусийн шинжилгээ өгч хариу сөрөг гарсан тохиолдолд халдвар, хамгааллын дэглэм дуусгавар болох аж. Баянхонгор аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Сул эерэг гурван тохиолдол бүртгэгдээ байсан бол өнөөдөр дахин бүртгэгдэж дөрөв болжээ. 

 

Мөн аймгийн удирдлагуудын зүгээс энэ сарын 10 хүртэл архи, согтууруулах ундааг худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг үүрэг болгосон байна. 

Shuud.mn
Сонин хачин