Өмнөд Солонгосын барааны экспорт өсчээ
2020-12-01 15:10

Өмнөд Солонгосын барааны экспорт 11 дүгээр сард 45.8 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.4 хувиар өссөн дүн гэнэ. Энэа талаар тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Яамны мэдээлснээр, хоногийн дундаж экспорт 6.3 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь мэдээлэл харилцаа холбооны технологийн экспорт өссөнтэй холбоотой бөгөөд тухайлбал Өмнөд Солгонсын хагас дамжуулагч утасны экспорт 16 хувь, дэлгэц 21.4 хувь, компьютерийн экспорт 5.6 хувиар тус тус өсчээ.

 

Түүнчлэн, цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн зориулалтын бараа бүтээгдэхүүнүүд, цахилгаан машины аккумлятор, гоо сайхны барааны нийлүүлэлт өссөн дүнтэй гарчээ.

 

Харин энэ сард бараа бүтээгдэхүүний импорт 2.1 хувиар буурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин