COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 53 саяыг давлаа

Дэлхий даяар корнавирусийн халдвар авсан хүний тоо 63 саяыг давсан талаар Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна.
Энэ сайт дээр мэдээлснээр, халдвар авсан хүний тоо 63 229 355 болсон бол үүнээс 1 467 673 хүн нас баржээ.
Халдварын тоогоор урьдын адил АНУ тэргүүлж байна. Энэ улсад батлагдсан халдварынх тохиолдол 13.5 саяд хүрчээ. АНУ-ын араас 9.4 сая халдварын тохиолдолтой Энэтхэг улс бичигдэж байгаа бол Бразил 6.3 сая халдварын тохиолдолтойгоор гуравдугаарт бичигдсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Хятадад анхлан бүртгэгдсэн коронавирусийн халдвар хэдхэн сарын дотор дэлхийн 210 оронд тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн. Халдварын голомт болсон Хятад улс хатуу хөл хорио зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлснээр тахлыг хяналтадаа оруулж чадсан ч дэлхийн бусад орнуудад нөхцөл байдал хүнд, өвчлөл, нас баралт буурахгүй хэвээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ