Энэтхэгт Оросын вакциныг туршиж эхэлжээ
2020-12-02

Оросын "Спутник V" вакцины туршилтын сүүлийн шатууд Энэтхэгт эхэлжээ. Энэ талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Энэтхэгийн Dr. Reddy эмийн компаниас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Эм бэлдмэлийн төв лабораториос шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа Энэтхэгт "Спутник V" вакцины хоёр болон гуравдугаар шатны клиникийн туршилтууд эхэлсэн" гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгт туршилтыг албан ёсоор зөвшөөрсөн талаарх мэдээлэл 10 дугаар сард гарч байжээ. 

 

Эргэн сануулахад, Оросын төдийгүй дэлхийд анхныхд тооцогдож буй коронавирусийн эсрэг "Спутник V" вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн юм. Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан энэ вакцины араас "Вектор" төвийн гарган авсан "ЭпиВакКорона" вакциныг 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн юм. Одоо Орост гурав дахь вакциныг боловсруулж байгаа бөгөөд энэ ажлыг Чумаковын нэрэмжит төв гүйцэтгэж байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
хаана ямар онгоц буцаасан юм амны зоргоор чаах юм даа
2020-12-05
Бэгз:
энэтхэгчүүд оросын байлдааны онгоц аваад буцаасантай адил юм болно.манайд мал болон хүнд таридаг шүлхий,сахуу татрангийн орос вакцинууд бүгд баридаггүй...энэ вакцинаар хэдэн хүн төрөөс төрсөн тэрбумтан болсоэ ба шүлхий манайд бүр нутугшссан биздээ
2020-12-03
хаана ямар онгоц буцаасан юм амны зоргоор чаах юм даа
Орос найдваргүй муу юм хийхгүй. Тэр тусмаа эрүүл ахуй, хүний эрүүл мэндийн эсрэг. Найдвартай л байгаа. Манайх гуйгаачээ
2020-12-02
Энэтхэг хүн ам ихтэй. ! Туршаад үхсэн ч хэлэхгшй.
2020-12-02
зочин:
Манайх яагаад турший гэхгүй бна
2020-12-02