Сэрэмжлүүлэг: Автомашинууд мөргөлдөж 17-19 насны хоёр хүн нас баржээ
2020-12-02 10:32

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдан нас баржээ.

 

"Туссламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг 2020.12.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын автомашин  “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

 

Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
сэтгүүлч ээ 5км замыг 3 минутад туулсан юм уу, өдрийн 15,23цагт ослын газарт очоод 4,30 цагт хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэхээр 13 цаг ослийн газар байсан гэж ойлгогдоод байна, унш даа,,,
2020-12-06
зочин:
хөл хорио гараад аваар бага байсан тавигдангуут тэнэг юм шиг давхиад л
2020-12-02