Согтуу 13 жолоочийг илрүүлж, 93 хүнийг эрүүлжүүлжээ
2020-12-02 10:40

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдөр нийт 748 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 42, хулгайлах гэмт хэргийн найман дуудлага бүртгэгдсэн байна. 

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13, эрүүлжүүлсэн 93, хүний биед халдсан 24, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн улмаас гэмтсэн 10, олон нийтин газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил үйлдсэн 51, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 51 дуудлага иржээ. 

Shuud.mn
Сонин хачин