ЭМЯ: 11 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 812 боллоо
2020-12-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.02/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 12015 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 259 хавьтлын шинжилгээ хийснээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.  Улаанбаатар хотод 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, сүүлийн батлагдсан тохиолдлын гэр бүл, хамт байранд байсан хүмүүс байна. 

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  23 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 13 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14,15,22 дугаар хорооноос нийт 25 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13,16,18 дугаар хорооноос нийт 12 тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 4,10,16,21 хорооноос нийт 15 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн тохиолдол нийт 90 боллоо. 

 

Мөн Сэлэнгэ аймагт 3 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс нь ойрын хавьтал байсан. Тус аймагт батлагдсан нийт халдварын тоо 183 болсон байна.  Орхон аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтал байсан.  Тус аймагт батлагдсан тохиолдол 24 боллоо. Говьсүмбэр, Архангай, Дархан-Уул, Дорноговь аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй. 

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дархан-Уул аймагт: 44

  • Дорноговь аймагт: 21 тохиолдол тус тус бүртгэгдсэн.  

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 369 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 812 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 358 байгаа. Нийт эдгэрээд гарсан 358 хүний 35 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 445 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 360 хүн хөнгөн, хүндэвтэр 77, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 217 хүн хөнгөн, хүндэвтэр 29, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 195 хүнээс 143 хүн хөнгөн, хүндэвтэр 48, хүнд 2, маш хүнд 2 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. 

 

Улаанбаатар хотод ойрын хавьтал 1063 хүн бий. Үүнээс 386 хүнд гурван удаагийн, 827 хүнд хоёр удаагийн шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдлын илрүүлэг хийхэд 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагдаж байгаа бол 26 хувь нь хоёр дахь давтан, 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээнд батлагдаж байна. Халдварын нууц үеийн хугацаа 1-14 хоног дотроо онош батлагдаж байгаа. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин