Унгарын мэргэжилтнүүд "Спутник V" вакциныг судлахаар ОХУ-д очжээ
2020-12-02

Оросын коронавирусээс сэргийлэх "Спутник V" вакциныг судлахаар Унгарын мэргэжилтнүүд Орост ирсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлснийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Унгар улсын төлөөлөгчид клиникийн туршилт явагдсан Москвагийн эрүүл мэндийн байгууллагууд болон вакцин үйлдвэрлэсэн газартай танилцах юм байна. Мөн Унгарын төлөөлөгчид Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан, Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн үндэсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Оросын Эрүүл мэндийн яамны шинжилгээний төвийнхөнтэй зөвлөгөөн зохион байгуулжээ.

 

Унгар улс Оросын вакциныг сонирхож байгаагаа өмнө нь илэрхийлсэн бөгөөд "Спутник V" вакцины эхний дээжүүдийг өнгөрсөн сарын 19-ний өдөр Унгарт нийлүүлсэн. Ингэснээр Унгар улс клиник судалгаа хийхээр Оросын вакциныг авсан Европын холбооны анхны улс болсон юм. Түүнчлэн Унгар олон улсын түншлэлийн хүрээнд "Спутник V" вакцины үйлдвэрлэлийг эхлүүлэхээр болсон талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэж байв. 

 

Еврокомисс ч энэ үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Еврокомиссийн төлөөлөгч 11 дүгээр сарын 30-нд мэдэгдэл хийхдээ Унгар улс Европын холбооны гишүүн орны хувьд Оросын коронавирусийн эсрэг вакциныг нутаг дэвсгэр дээрээ ашиглаж эхлэх эрхтэй  гэж онцолж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Унгар биотехнологоор тэргүүлдэг улсуудын нэг бус байтлаа Монгол 25 сая долларын зээл авч Сонгино дахь биокомбинат нэртэй газрыг ёс юм шиг “шинэчлэх” гэж байгаа нь мөнгө угаалт уу?
2020-12-03
Г.Бямбасүрэнгийн бэлтгэсэн мэдээ их дажгүй шүү, байнга уншдаг. Баярлалаа
2020-12-02