Буриадад COVID-19 халдварын тоо буурч байна
2020-12-02 15:13

Буриадад 12 дугаар сарын хоёрны байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 19 675 болжээ. Үүнээс 56 хувь нь Улаан-Үдэд бүртгэгдсэн байна. 

 

Өнгөрсөн хоногт 250 хүнээс коронавирусийн халдвар илрүүлсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд хоногт илрэх халдварын тоо буурч байгаа талаар Буриадын шуурхай штаб мэдээлжээ. Тодруулбал, сүүлийн хагас сард Буриадад хоногийн дундаж үзүүлэлт 270 байсан гэнэ. Тухайлбал, нэг хоногийн өмнө хоногт 260 тохиолдол шинээр илэрсэн бол үүнээс өмнө 263, 268, 275 гэх зэргээр илэрч байжээ. 

 

Цар тахал эхэлснээс хойш 14 714 хүн эдгэрч, өнгөрсөн хоногт 380 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Харин коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас барсан хүний тоо 446 болжээ.Одоо эмнэлэгүүдэд 2015 өвчтөн эмчлүүлж байгаа аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин