Автобусанд бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байна
2020-12-02 15:52

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна.


Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.
Шалгалтын явцад бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байх бөгөөд зорчигч хоорондын зай зөрчигдөх зөрчил гарсаар байна.


Жолооч нар хоорондын зайгаа баримтлах талаар шаардлага тавьж байгаа боловч гадаа хүйтэн дараагийн автобусыг хүлээж чадахгүй гэх шалтгаанаар шаардлагыг биелүүлэхгүй байх хүндрэлүүд гарч байна.

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин