МҮОНРТВ-ийн ажилчдын цалин, урамшуулалд нэг тэрбум төгрөгийг шийднэ
2020-12-02

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-МҮОНРТ-д би очиж, ярилцлагад орсон. Тэнд нөхцөл байдал хүнд, цалингаа аваагүй, мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа удирдлага дутмаг байсан. Сүүлийн хэдэн удаагийн сонголт нь улс төртэй хамаарал бүхий байсан гээд уран бүтээлчид бухимдуу байна лээ. Сонгон шалгаруулах ажлын хэсэг телевизийн урлагийг мэдэрч сонгон шалгаруулаасай. Цаашид хуулийг нь өөрчлөх замаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг сонгон шалгаруулдаг журмыг өөрчлөх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-УИХ МҮОНРТ-д дээр үүссэн нөхцөлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тодорхой нөхцөл тавьж байгаа. Уран бүтээлчдийн цалин, урамшууллыг тодотголоор хассан учир ийм нөхцөл  байдал үүссэн юм билээ. Ажиллах нөхцөлөөр хангах тал дээр ажиллаж байгаа. Бид хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт хийнэ. Хугацаа нь дуусч байгаа гишүүд УИХ-аас дөрөв. Засгийн газраас хоёр, Ерөнхийлөгчөөс дөрвийг сонгон шалгаруулна. 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

 

-Ажлын хэсэг ажлын дүгнэлтийг нь танилцуулах уу. Олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. МҮОНРТВ дээр давтамжтайгаар хэл ам болж байна. Асуудал нь хаана байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

 

-Ажилчдаас гарсан шаардлагыг одоогийн хуулиар зохицуулахад хэцүү. Одоогийн Үндэсний зөвлөлийг бүгдийг нь огцруулж гэж байгаа. Хамгийн гол нь цалин, урамшууллын асуудал. Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн цалин, урамшууллыг шийдэхээр болж байгаа. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр явагдаад дуусч байгаа байх. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох хариулт, мэдээллийг авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжлээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Аль ч талаараа МҮОНТВ-д Нинжжамц шиг удирдагч өмнө нь байгаагүй одоо нэр дэвшигчидэд ч байхгүй байна. Ажлаа мэддэг , шударга , дайчин бүсгүй юм билээ.
2020-12-02
цагийн хүрдээс өөр үзэх юм байхгүй яг үнэн давтаал гараад байна давтаал гараад байна
2020-12-02
zochin:
хувийн ТВ болохоороо 50-80 хүнээр сайхан нэвтрүүлэг хийгээд байхад 900 хүнтэй үндэсний ТВ-ийн уран бүтээл гээд үзэх юм Цагийн хүрд-ээс өөр байхгүй
2020-12-02