Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг өрнүүлж байна

Бүх нийтийн хөл хориотой байгаа энэ үед охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг өрнүүлж байна.
Монгол улсад 2017 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар 3 эмэгтэй тутмын 1 нь (31.2%) амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.
Та болон таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдоорой. Эдгээр нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.
Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
тусламжийн утас 108
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505
Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000
КОВИД-19-ийн талаарх мэдээлэл өгөх утас 119
СЭТГЭГДЭЛ БИЧИХ