Хуурамч вакцин бий болох аюултайг Интерпол анхааруулав
2020-12-03

Коронавирусийн эсрэг хуурамч вакцин тараах эсвэл жинхэн вакциныг хулгайлахаар төлөвлөж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн зүгээс аюул занал ирж болзошгүйд Интерпол санаа зовниж байгаа талаар The Guardian мэдээлжээ.

 

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа аливаа байдлаар идэвхжихэд хууль сахиулах байгууллагууд бэлэн байх нь нэн чухал" хэмээн Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга  Юрген Шток мэдэгдсэн байна. Ийм болгоомжлолтой холбоотойгоор Интерпол 194 гишүүн орныхоо хууль сахиулах байгууллагууд руу зохих анхааруулгыг илгээжээ.

 

Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын онцолсноор, гэмт хэргийн бүлэглэл "эм бэлдмэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтрэх эсвэл түүнийг тасалдуулах", түүнчлэн хуурамч мэдээллийн сайтуудыг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулах, тэдэнд "амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл дагуулж болзошгүй " хуурамч эм бэлдмэл санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Гэмт хэрэгтнүүд "коронавирусийн вакциныг хуурамчаар хийх, хулгайлах эсвэл хууль бус сурталчилгаа цацах" тал дээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Түүнчлэн гэмт хэрэгтнүүд коронавирусийг илрүүлэх хуурамч тестүүд үйлдвэрлэн, түгээх өндөр магадлалтай гэнэ. Үүний зэрэгцээ цар тахлын үед энгийн хэрэглэгчдийн эсрэг үйлдэгдэх цахим халдлага эрс өссөн талаар Интерпол онцолсон байна. Тус байгууллагын мэдээлснээр, хууль бус эмнэлгийн бүтээгдэхүүн түгээсэнд сэжиглэгдэж буй 3000 гаруй сайтын 1,7 мянга нь хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах оролдлого хийжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөнхийлөгч 1сая төгрөг тараахын оронд ард түмнээ ҮНЭГҮЙ вакцинаар 100 хувь хамрагдуулчихвал үнэхээр догь,2021 онд дахин сонгоё!!!
2020-12-03