ЭМЯ: Долоон хүн эдгэрч, долоон хүнд коронавирус илэрлээ
2020-12-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.03/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 16599 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 500 гаруй хавьтлын шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.  Улаанбаатар хотод 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүний гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  24 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 13 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14,15,22 дугаар хорооноос нийт 25 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13,16,18 дугаар хорооноос нийт 12 тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 4,10,16,21 хорооноос нийт 15 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн тохиолдол нийт 91 боллоо

 

Сэлэнгэ аймагт 6 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс нь нэг гэр бүлийн таван гишүүн буюу  ойрын хавьтал байсан. Мөн ажиглан тусгаарлах байранд байсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус аймагт батлагдсан нийт халдварын тоо 189 болсон байна. Орхон, Говьсүмбэр, Архангай, Дархан-Уул, Дорноговь аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй. 

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дархан-Уул аймагт: 44

  • Орхон аймагт: 24 

  • Дорноговь аймагт: 21 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Үүнээс Архангай аймаг ойрын хавьтал болон хоёрдогч хавьтлын шинжилгээгээ бүрэн хийлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 376 байгаа. Сайн мэдээ 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 819 байна.Үүнээс эдгэрсэн тохиолдол 365 байгаа. Нийт эдгэрээд гарсан 365 хүний 42 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 445 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 360 хүн хөнгөн, хүндэвтэр 77, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 217 хүн хөнгөн, хүндэвтэр 24, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 200 хүнээс 143 хүн хөнгөн, хүндэвтэр 53, хүнд 2, маш хүнд 2 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Тодорхой учир хатуу хөл хорио тавьж байна
2020-12-03
zochin:
ЭМЯ короновирусын шинжилгээний мэдээг тодорхой өгөх хэрэгтэй байна. ШЕЗ-ийн цэвэрлэгч нь тусгаарлалтад байгаагүй бололтой.Энэ хүн хаанаас короновирус авсан юм бэ? Бас БЗД-ийн эмнэлэгт үзүүлсэн өвчтөнөөс короновирус 11-р сарын 27-д илэрсэн. Энэ хүн бас тусгаарлагдаагүй явж байгаад эмнэлэгт очиж үзүүлээд илэрсэн тул хаанаас халдвар авсан юм бэ? гэдгийг тодорхой тайлбарлах ёстой. Өмнөх халдваруудын хэлээгүй халдвар авсан хүмүүс юм уу? Эсвэл шинэ халдвар нийтийн дунд тархаад илэрсэн үү? Тодорхой мэдэж байж эрсдэлтэй нөхцөлд гадуур хүн явахгүй шүү дээ.
2020-12-03
Тодорхой учир хатуу хөл хорио тавьж байна
Зочны үг:
Халдвар гарсан газруудын байршлыг дүүрэг, хороон дотроо чухам ямар газарт болохыг тодорхой хэлэх хэрэгтэй байна. Тэгвэл эрсдэлтэй газруудаар хүн явахгүй байх болно.
2020-12-03
zochin:
7 hun edgersen gej heleeguidee
2020-12-03