А.Амбасэлмаа: ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвартай нь батлагдсан
2020-12-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.03/ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-ШЕЗ-д ажилладаг хүнээс коронавирус илэрсэн үү? Сэжигтэй гэж үзэн тусгаарлалт хийхдээ дарга нарыг тусгаарлаагүй гэсэн гомдол байна? 

 

-Ойрын хавьтлуудын шинжилгээ хийх явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвартай нь батлагдсан.

 

Тухайн хүн нь ШЕЗ-ийн хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын хавьтлуудыг нь тусгаарлах байранд тусгаарлаж, хоёрдогч хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн.  50 гаруй хүнээс шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Ойрын хавьтлыг л тусгаарлана. Дарга, цэрэг гэж ялгахгүй. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин