ВИДЕО: Энэ сарын 11-нийг хүлээхгүйгээр зарим ААН-ийн үйл ажиллагааг нээж өгөөч
2020-12-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цахимаар явагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив. 

 

12:00 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цахимаар явагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж  байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-12 дугаар сарын 11-нийг хүлээхгүйгээр зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж өгөөч. 18 аж ахуйн нэгжүүд дээр нэмээд, судалгаагаа хийгээд, үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг нээх ч юм уу. Ингэхдээ хоолны газар хүний суудлын тоог хязгаарлаад ч юм уу. Цар тахлыг анх алдсан байдлаа харахад ерөнхийдөө хяналтдаа авсан гээд УОК хэлж байгаа. Тиймээс зэрэгцүүлээд эдийн засгийн асуудлаа анхаараач ээ. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. 13 салбарын үйл ажиллагааг явуулж байсан. Таван салбар нэмсэн. Дараагийн бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Цаг хугацааны хувьд коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэхгүй барих үйл ажиллагаатай холбогдоод арга хэмжээгээ авна. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Хямралын үеийн менежмент боломжоор удирдахад чиглэнэ. Дэлхийн парламент шилэн хаалт тавиад хуралдаанаа хийж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жишгээр УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт тавьсаныг зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Халдвар тараавал хэн хариуцах вэ, эдийн засгаа таг зогсоовол хэн хариуцах вэ? Сайн туршлагаас харгалзаад хэрэгжүүлж байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг. Шилэн хоргыг авсан гишүүд анхаараарай.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

 

-Энэ зээлийг юун зарцуулах вэ? ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа хэр хэмжээний санхүүжилт авч хэрэгжүүлсэн бэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Энэ зээлийг ковидтой холбоотой авч байгаа зээл. Хүүхдийн мөнгө, зарим татварыг чөлөөлөх зэрэгт санхүүжүүлнэ. Зөвхөн ковидтой холбоотой үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх зээл юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
үнэ:
АЖИЛДАА Ормоор бна шүү Төрөөс ямарч ДЭМЖЛЭГ АЛГА, ҮНИЙН хӨӨРӨГДӨЛ ХЭТЭРЛЭЭ, Хол хүнс Бас салфетка хүртэл МАШ ИХ ҮНЭТЭЙ БОЛЖЭЭ
2020-12-05
Ene Hurelbaatariin ur udam n zeeleer amidarch irsen yum uu. Tolgoi n zeelees oor yum boddoggui yum uu. Sangiin saidaas zailuulaach
2020-12-03
tin hen orohiim yag zuw
2020-12-03
harin tiin hahahahhaha
2020-12-03
ene hyn uuruu yu ajiluuldag hyn um boldoo hahahahha
2020-12-03
ломбарднаас юмаа авмаар бн шдээ
2020-12-03
Зочин:
Коронаг дотооддоо алдаад карантилаад 1 сар ч болоогүй байхад ААН компаниуд нь ингэж арчаагаа алдаж байгаа юм чинь олон сараар үргэлжилвэл яах юм болдоо. Зээлтэй, түрээстэй мөнгөгүй ААН ямар ч их байдаг юм. Өргүй бол баян өвчингүй бол жаргал гэж өвөг дээдэс маань зөв л сургаал айлдаж байж.
2020-12-03
Bat:
Хамгийн эрсдэлгүй зай барьж болох барилгын салбарын үйл ажиллагааг яаралтай нээж өгөөч,
2020-12-03
энэ наймаачинг яанаа таминээ
2020-12-03
harin tiin hahahahhaha
Нээсэн ч үсээ,засуулах,нийтийн гуанзанд хоол идэх зэргээр аз турших хүн хир олон байх бол доо
2020-12-03
tin hen orohiim yag zuw
Зочин:
Засгийн тавилттай хошин эмгэнэлт жүжиг хэзээ дуусах нь өөрсдийнх нь цадалтаас хамаарах биз цадаагүй бол 5 10 хоног амраасан болоод дахих биз
2020-12-03
Тэнэгт:
Т1
2020-12-03
Zochin:
Zov shuu. Alban baiguullaguudiig 12 sariin 11 gej huleehguigeer ajiluulj ehleh heregtei.
2020-12-03