ШУУД: Иргэд, аж ахуйн нэгжид тус дэм болохуйц тогтоол хэрэгтэй
2020-12-03

 

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

 

-Цар тахлын үеийн авах арга хэмжээний хуульд заасан зарим зүйл хэрэгжихгүй байгаа. Заримынх нь хууль батлагдаагүй гэсэн. Тухайлбал, Танхимын сургалт явахгүй байгаа учир их, дээд сургуулийн суралтын төлбөрийг дараагийн сургалтын төлбөрт тооцно гэсэн заалт хэрэгжихгүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Өчигдөр шаардлагатай байсан зүйл өнөөдөр шаардлагагүй болж байгаа тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Сургалтын төлбөртэй холбоотой, иргэдийн татвар хураамжтай холбоотой асуудал хугацаагүй байна гэлээ. Бид 23 арга хэмжээ танилцуулсан. Өдөр тутамд арга хэмжээ авсаар байна. Хугацаа тодорхойгүй заалтын хугацааг зааж өгөх шаардлага үүсч байна. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

 

-Тогтоол гаргахыг дэмжиж байна. Гэхдээ ийм агуулгатай тогтоол гаргавал аж ахуйн нэгж, иргэдэд тус дэм болох боломж нь бага. Сайддаа үүрэг өгөхийг Ерөнхий сайдад даалгасан тогтоол гаргах шаардлага байгаа юу. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тус дэм болохуйц тогтоол л хэрэгтэй байна. НДШ-ийн 49 хувийг чөлөөлөх зэрэг бодитой чиглэл гаргах хэрэгтэй байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Булганзаяа:

 

-Энэ тогтоол дээр тодорхой чиглэл хэрэгтэй байна. Онцгой комиссын асуудал хүртэл орсон байна. Бизнес эрхлэх хугацааг тогтоож өгвөл бэлтгэл ажлаа бизнес эрхлэгчид хэлнэ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин