Г.Занданшатар: Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг
2020-12-03

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байгаа. Чуулганы хуралдааны танхимд УИХ-ын байнгын хороодын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, хэлэлцэх асуудалтай холбоотой сайд, ажлын хэсгийнхэн сууж байгаа билээ. Цар тахлын энэ үед гишүүдийн ширээн дээр тусгаарлах шилэн хаалт байршуулсан  байлаа, өчигдөр. Харин шилэн хаалтыг эсэргүүцсэн шүүмжлэлтэй холбоотойгаар авсан байв. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Хямралын үеийн менежмент боломжоор удирдахад чиглэнэ. Дэлхийн парламент шилэн хаалт тавиад хуралдаанаа хийж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жишгээр УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт тавьсаныг зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Халдвар тараавал хэн хариуцах вэ, эдийн засгаа таг зогсоовол хэн хариуцах вэ? Сайн туршлагаас харгалзаад хэрэгжүүлж байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг. Шилэн хоргыг авсан гишүүд анхаараарай гэлээ.

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
ӨЛСӨХ:
Буруу шийдвэх гаргаж ЧАДСАН юм бол ХОХИРЛЫГ ТӨЛӨӨРЭЙ. Ард түмэн чинь ХҮНСНИЙ ҮНЭ өдөр бүр нэмэгдсэнээс болж өлсөж бна
2020-12-06
Гарзтайн биш 76 тусвал тусана л биз
2020-12-03
Зочин:
Яг Энэ УОКынхрн бас Ганзоригийн мэдээлэл ч гэж шалтагт балтаг шааранд өөх л юм ярьдаг аж. Залуу хүн байж ичдэггүй юм байх даа. Түмэн олны өмнө биeсээ өмөөрч шалтаг тоочиж суухдаа. Нэр нүүр гэж эд нарт угаасаа байхгүй болчихсон цайрчихсан гарууд юмаадаа. Бүүр 1 шоронгийнхон шиг наасан. Үргэлж бултана булна нууна дарна мурина хуурмаглана. Угаас улсаараа бүрэн дампуурч байна. Түмэн өртэй түмпэн сав нь цоорхой хот улс орон нь ноорхой иргэд нь ядруу зүдүү. Монгол дарга нар монгол хүндээ хайргүй. Eр нь хэзээ ч хайрлаж байгаагүй ч юм шиг бна.. Тахлын үeийн найрыг МАНынхан жинхэнэ утгаар нь хийж бна. Монголчуудын нэрэлхүү зан л бүхнийг хааж халхаож өнгөрөөж бна. ЭМГЭНЭЛ
2020-12-03