Борис Жонсон: Санта Клаус бэлгээ түгээнэ!
2020-12-03

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд Монти хэмээх найман настай хүү захидал илгээжээ. Хүү хөл хорионы үед Санта Клаус бэлгээ хүргэж ирэх эсэхэд санаа зовнин ийнхүү Ерөнхий сайдад хандан захидал бичсэн байна. Энэ захидлыг Жонсон Твиттер хуудсандаа нийтэлсний дээр хүүд ч хариу захидал илгээжээ. 

 

Британийн Ерөнхий сайдын өгүүлснээр, тэрбээр энэ төрлийн захидал олныг хүлээж авч байгаа бөгөөд шинжээчидтэй зөвлөлдсөний эцэст "Зул сарын эцэг ямар ч байсан чаргаа бэлдэн, бэлгээ түгээнэ" хэмээн хариулжээ. 

 

"Олон сая хүүхэд энэ асуултын хариултыг мэдэхийг хүсэж байгааг мэдэж байна. Үүний хариултад итгэлтэй байхын тулд Хойд туйл руу утсаар ярьсан. Тиймээс Санта Клаус бидэн рүү ирэхээр бэлтгэж байгаа гэдгийг итгэлтэй хэлж чадах байна. Рудольф болон бусад буганууд ч мөн адил" хэмээн Ерөнхий сайд бичжээ.

 

Европт коронавирусийн халдварын дэгдэлт тун хүнд байдалд байгаа тул хязгаарлалтын арга хэмжээг улам чангатгаж байгаа бөгөөд Зул сарын баярын өдрүүдэд олон нийтийг хамарсан баяр ёслолыг хориглож, иргэдийг гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин