АНУ-ын Ерөнхийлөгчид олны өмнө COVID-19-ийн вакцин тариулна
2020-12-03

Иргэд вакцинжуулалтаас болгоомжлох байдлыг арилгахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан бага Жорж Буш болон Билл Клинтон нар Барак Обамагийн жишгээр, олны өмнө коронавирусийн вакцин хийлгүүлнэ гэж мэдэгдлээ. 

 

Өмнө нь радиостанцийн ярилцлагаар Барак Обама "хүмүүст шинжлэх ухаанд итгэдгээ харуулахын тулд" коронавирусийн вакцин тариулж буй явцаа телевизээр харуулах эсвэл бичлэг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

 

Барак Обама Америкийн эрдэмтдэд итгэж байгаагаа цохон тэмдэглээд, чухамхүү олон нийтийн вакцинжуулалт халдварт саа зэрэг өвчнийг устгаж, улаан бурхан, салхин цэцэг зэрэг өвчнөөс үүдэлтэй нас баралтаас урьдчилан сэргийлж чадсан гэдгийг сануулсан юм.

 

Харин энэ удаад, 74 настай бага Буш вакциныг сурталчлахад хэрхэн туслаж болох талаар мэдэхийн тулд АНУ-ын халдварын ерөнхий эмч Энтони Фаучи болон Цагаан ордны коронавирустэй тэмцэх зохицуулагч Дебора Биркс нарт ханджээ. Түүнчлэн тэрбээр олон нийтийн өмнө вакцин тариулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Түүнчлэн өдгөө 74 настай Билл Клинтон ч мөн америкчуудад үлгэрлэхийн тулд олны өмнө тарилга хийлгэхэд бэлэн байгаа гэж түүний төлөөлөгч мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Жо Байдан 78 тай дөнгөж Ерөнхийлөгч болж бна даа,
2020-12-03
Ene show yaahav:
Neeh surtei chuhal zuil bish
2020-12-03
өвгөн:
Манай ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан, байгаа эд нар тэгэх болов уу? Аягүй бол ХЭРХЭВЧ ҮГҮЙ гэх байлгүй
2020-12-03
Баянаа:
Дандаа 74 настангууд хойно, айх юу бна да. Хангалттай насаллаа
2020-12-03