Халдваргүй бүсээс ирж байгаа иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй
2020-12-03

Хөдөө, орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй товчоодоор нэвтэрч болно гэх мэдээлэл цацагдсан.

 

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Ц.Ганзориг "Шадар сайд өнөөдөр аймаг, орон нутгийн онцгой комиссын дарга нартай онлайн хурал хйисэн. Халдваргүй бүс болох 15 аймгаас ирж байгаа иргэд асуумж бөглөөд Улаанбаатар хотод нэвтэрч болно. Орон нутгаас ирч байгаа иргэд түргэвчилсэн оношлуур өгнө. Халдвартай бүсээс ирж байгаа бол зайлшгүй PRC шинжилгээг өгөх зохицуулалт хийсэн. 

 

Өнөөдрийн байдлаар 104 мянган иргэн хөдөө, орон нутагт зорчих хүсэлтээ ирүүлээд байна. Ингэснээр төлөвлөж байснаас хандалт 3-4 дахин нэмэгдэж 119 цахим сайтад алдаа гарсан. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 100 мянган иргэнийг орон нутагт буцаах ажилд хүндрэл бэрхшээл гарч байна. Гэхдээ асуудлыг зохицуулаад арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин