Шинжилгээнээс шилэн хорго хүртэлх буцмал шийдвэрүүд
2020-12-03

 

Хатуу хөл хорионы энэ өдрүүдэд төрийн шийдвэр хаана хаанаа хэдэнтээ эргэж буцаж байна. Хөл хорионы өдрүүдэд халдварыг тархаахгүй үүднээс хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргахдаа шинжилгээ авсан. Шинжилгээ өгөх иргэд юун цар тахлын үеийн дэглэм, зай барих, 90-ээд онд талханд дугаарлаж байгаа юм шиг л замбараагүй байдал үүсгэж, цагдаагийн хамгаалалтад, "бүс татуулсан" харагсан. Нийслэлээс нутгаа зорих 80-аад мянган иргэн байгаа гэхээр арга ч үгүй биз, нэг талаасаа, гэхдээ нөгөө талаасаа зохион байгуулалтгүй байсан нь иргэдийн ч хариуцлагагүйнх.  Харин шинжилгээ өгсөн иргэдийн зарим нь өнөөдөр ч хариугаа сонсож чадаагүй, учир нь 119.mn сайт техникийн саатлаар гацсан. Ийнхүү нэг өдөржин бухимдсан иргэдэд шинжилгээний хариуг нь мессэжээр өгнө гэдгээ холбогдох байгууллага мэдэгдсэн. Мэдээж, шинжилгээ авахад регистрийн дугаар, оршин суугаа газар, утасны дугаар бүгд тэмдэглэж авсан болохоор асуудал биш байх. Учир нь бид гар утасандаа өдөрт ЭМЧ, УОК, нийслэлийн онцгой комиссын мэдээллээс гадна оператор компаниудын элдэв мессэжийг хэдэнтээ хүлээж авдаг. 

 

Атал шинжилгээ өгсөн иргэдэд хариуг нь мессэж мэдэгдэх ажил аль шатандаа саатаж гацсан юм, бүү мэд. Өнөөдөр шинжилгээ өгсөн иргэдийг хариуг нь мэдэгдэлгүй, тээврийн товчоодоор шууд нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Хүнс хүргэлтээр, хулгайн замаар орон нутагтаа очсон иргэд халдвар тараасныг Архангай, Хэнтий аймагт илэрсэн. Архангай аймагт халдвар авсан иргэний хууль хяналтын байгууллагынхан араас нь хөөцөлдөж илрүүллээ. Тиймээс "халдвар авсан иргэд хариуцлагатай байж, хавьтагчаа хэлэх шаардлагатай" гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийх болгондоо анхааруулсаар ирсэн. 

 

 

Гэтэл доод шатандаа өгсөн үүрэг чиглэл нь яаж хэрэгжиж байна вэ? Шинжилгээний хариуг нь шаардалгүй гаргаснаар орон нутагт халдвар тархвал хэн хариуцлага хүлээх вэ? Энэ үүрэгтэй  холбоотой шинжилгээ өгөхгүйгээр орон нутагтаа зорчих боломжийг бүрэн нээж байна. Нийслэлийн онцгой комиссын энэ шийдвэр халдварын тархалтыг хяналтгүй болгон, аюулыг ойртуулж байгаа. Учир нь нийслэл Улаанбаатар болон Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог дахин сунгах шийдвэр халдварын голомтыг хумхид чиглэж байлаа. Харин дээрх шийдвэрээр халдвар гараагүй аймгийг ч эрсдэлд оруулахаар боллоо. 

 

Төрийн шийдвэр эргэж, буцсан жишээ ганц энэ биш. УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн ширээнд шилэн хорго байршуулсан байсан. Мэдээж, тодорхой төсөв, санхүүгээр бүтсэн байж таарна. Харин өнөөдөр чуулганы хуралдаан болох гишүүдийн шилэн хоргийг авсан байлаа. Учир нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан гэж үзжээ. Ингээд гишүүдийн ширээн дээр байрлуулсан шилэн хорго Төрийн ордны нэг буланд хаягдал аятай тавиастай харагдсан. Төсвийн мөнгө ийнхүү үргүй зарлагдлаа. Цар тахлын халдвар гарсантай холбоотой иргэд,  аж ахуйн нэгжээ дэмжиж өрх бүрт сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналд "Улс орон мөнгөгүй байна. Тиймээс шахмал түлшний үнийг 50 хувь бууруулж, ард иргэддээ дэмжиж байна. Бидний чадах зүйл ердөө энэ. Цаасан мөнгө хэвлэж, иргэдээ хуурч, эдийн засгаа хорлож болохгүй" гэсэн Ерөнхий сайдын чин сэтгэлийн үгний үнэ цэнийг 24 цагийн дотор салхинд хийсгэлээ. Төсвийн хэмнэлт хаана байна вэ, эсвэл халдвар хамгааллаас сэргийлж, нэгэнтээ мөнгө зарлагдан хийсэн шилэн хоргоо гишүүдийн ширээн дээр байрлуулсан, Төрийн ордны агуулахад байснаас хавьгүй дээр биз.Тэгээд ч УИХ-ын дарга "Хямралын үеийн менежмент боломжоор удирдахад чиглэнэ. Дэлхийн парламент шилэн хаалт тавиад хуралдаанаа хийж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жишгээр УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт тавьсаныг зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Халдвар тараавал хэн хариуцах вэ, эдийн засгаа таг зогсоовол хэн хариуцах вэ? Сайн туршлагаас харгалзаад хэрэгжүүлж байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг. Шилэн хоргыг авсан гишүүд анхаараарай гэж онцолсон юм. 

 

Басхүү нөөцийн маханд дугаарлуулж хөл хорионы дэглэм зөрчигдсөн. Автобусанд 12-оос дээш зорчигч суулгахгүй, хянана гэсэн хөрсөн дээр буугаагүй шийдвэр өнөө ч хэрэгжээгүй л  байгаа. Тэр дундаа "зай барь, суухыг хориглоно" гэсэн автобусны сандал дээрх бичгээ буцааж татчих хэрэгтэй. Иргэд нэгэнтээ хоосон суудлын хажууд зогсоод явахгүй нь тодорхой. Хэдийгээр хөдөлгөөн хориотой, түгжрэлгүй байгаа ч нийтийн тээвэр хол зайтай ирж байгаагаас автобусны зогсоол дээр олон нийтийн бөөгнөрөл үүсч л байгаа. УОК-оос 17 хэмээс доош градустай согтууруулах ундааг худалдаахыг нийслэлийн Онцгой комисст хориглоогүй ч, эрх бүхий нийслэлийн Засаг дарга иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэрэмжилж, өмнө гаргасан захирамжаа өөрчилсөнгүй, хэвээр үргэлжлүүллээ. 

 

 "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдгийг шинээр байгуулагдсан төр, засаг үйлдлээрээ харуулж байна. 

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
111:
хийсэн үү хийсэн мөнгөө авсан тэгээд болоо юм биш үү ашиглах эсэх нь чухал биш
2020-12-04
хр:
БҮГД АЛБАН ДУШААЛЫН төлө явбгаа болохос АЖИЛ ХИЙХ САНАА бхгйү бас ЧАДВАРГҮЙ
2020-12-04
ахар:
ТИЙМ шүү авах идэхийн ДОН ТУСЦАН,ӨГӨ ГЭХЭЭР ГАР НЬ ТАТАЛДААД
2020-12-04
аиа:
ТӨСӨВИЙГ хэмнэлттэй зарцуулах ОЙЛГОЛТ эд нарт алга. Харин авч ХАЛААСЛАХДАА ГАРАМГАЙ
2020-12-04
ахар:
ТИЙМ шүү авах идэхийн ДОН ТУСЦАН,ӨГӨ ГЭХЭЭР ГАР НЬ ТАТАЛДААД
ДУРТАЙ юманд МӨНГӨ ИХ БНА
2020-12-04
зочин:
Энэ УОКынхрн бас Ганзоригийн мэдээлэл ч гэж шалтагт балтаг шааранд өөх л юм ярьдаг аж. Залуу хүн байж ичдэггүй юм байх даа. Түмэн олны өмнө биeсээ өмөөрч шалтаг тоочиж суухдаа. Нэр нүүр гэж эд нарт угаасаа байхгүй болчихсон цайрчихсан гарууд юмаадаа. Бүүр 1 шоронгийнхон шиг наасан. Үргэлж бултана булна нууна дарна мурина хуурмаглана. Угаас улсаараа бүрэн дампуурч байна. Түмэн өртэй түмпэн сав нь цоорхой хот улс орон нь ноорхой иргэд нь ядруу зүдүү. Монгол дарга нар монгол хүндээ хайргүй. Eр нь хэзээ ч хайрлаж байгаагүй ч юм шиг бна.. Тахлын үeийн найрыг МАНынхан жинхэнэ утгаар нь хийж бна. Монголчуудын нэрэлхүү зан л бүхнийг хааж халхаож өнгөрөөж бна. ЭМГЭНЭЛ
2020-12-03
Ч:
1996 оноос төрийн албан хаагчдыг улс төрийн намууд хүчээр томилдог болсон уламжлалын үр дагавар
2020-12-03
zochin:
Toriin dund, dood shat ni ajil hiih chadvargui humuuseer duursen gedgiin notolgoo. Iim humuus busdiin bogsiig uhaj, hov zoohdoo l garguundaa
2020-12-03
Онцгүй:
Дарга нар нь буруу мэдээлэл дээр шийдвэр гаргадаг. Нөгөө талаар дарга арай гэж ойлгоод шийдвэр гаргахаар дор очоод бүтдэггүй. Яагаад гэвэл төрийн алба тэр чигтээ ажил хийж сураагүй, чадваргүй цүнх баригчдаар дүүрсэн
2020-12-03
хр:
БҮГД АЛБАН ДУШААЛЫН төлө явбгаа болохос АЖИЛ ХИЙХ САНАА бхгйү бас ЧАДВАРГҮЙ
Солонгост акрилаар хаалт хийж байгаа.
2020-12-03
Шил үнэтэй акрил хэрэглэдэг байх
2020-12-03
Тэнэгүүд ээ, наадах чинь ТӨӨРҮҮЛДЭГ СТРАТЕГИ мэдэв үү!!!
2020-12-03