Шүүхийн 106 ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарав
2020-12-03 16:50

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Корона вирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж байна.  

 

Тухайлбал коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж,маскгүй иргэдийг маскаар ханган, биеийнх нь халууныг тогтмол үзэж, нэвтрүүлж, халдвар хамгаалалтын шаардлага ханган ажиллаж байна. 

 

Түүнчлэн  2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран нийт  106 шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд, шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудын мэдээлэл “СӨРӨГ” хариу гарсан болно. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин