Шинжилгээ өгсөн иргэдийг шууд зорчуулна
2020-12-03

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

 

-Улаанбаатарт саатсан иргэдийг орон нутаг руу зорчуулах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Программ гацсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 29,30 болон 12 дугаар сарын 01-нд www.119.mn сайт руу нэвтэрч бүртгүүлээд, хариу аваад орон нутаг зорчих байсан иргэдэд хүндрэл учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл хариугаа авч чадахгүй болсонтой гар утсаар  хариуг мэдээлж байх талаар өмнө мэдээлсэн.

 

Өнөөдрийн байдлаар 11 дүгээр сарын 29,30 болон 12 дугаар сарын 01-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу гарч бүрэн гарч, шивэгдэж дууссан. Тиймээс цагдаагийн постуудад ажиллаж байгаа албан хаагчдын мэдээлэлд очиж, иргэний үнэмлэхний QR дугаарыг уншуулж, гарах боломжтой болсон. Шинжилгээ өгсөн иргэдийн хариу программд орсон байх ёстой. Энэ нь гацсантай холбоотойгоор хариу авч чадахгүй хүндрэл байгаа учир ЭМЯ-наас цагдаагийн даргад албан тоот хүргүүлсэн. Тодруулбал, 29-ноос хойш шинжилгээ өгсөн иргэдийн хариу сөрөг гарсан учир шууд зорчуулах албан тоот юм. Эдгээр иргэд шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу сөрөг гарсан учир 48-72 цагийн дотор орон нутагт нь шууд зорчуулна. Хэрэв тухайн хүн бүртгүүлээгүй, хариу гарсан мэдэгдлээ аваагүй бол зорчуулах боломжгүй гэсэн утга бүхий албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлээс гарах товчоодод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилчид ажиллаж байгаа.

 

Иргэдэд анхааруулахад шинжилгээ өгсөн, хариугаа авсны дараа орон нутаг руу зорчино. Шинжилгээ хийлгээгүй, хариу аваагүй иргэд орон нутаг руу зорчих боломжгүйг албан ёсоор мэдэгдье.

 

Харин 0-12 насны хүүхдүүдийн хувьд ээж аавынх шинжилгээг үндэслэн шинжилгээ авахгүйгээр явуулах боломжтой  гэж үзсэн. Харин энэ насны хүүхдийг эцэг эхээс өөр, хамт амьдардаггүй хүнтэй хамт орон нутаг руу зорчих тохиолдол шинжилгээ өгнө.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim teneg humuus tord ajillaad, hariyg ni harj bj, haldbar avsan uguig medne bij dee, hariy ni haldvartai garval, hariutslagiig ni ta nar huleej yum uu. iim teneg shiidver gargah bsan bol, erthen yavuulahgui ee, yana daa, ene teneg humuusiig
2020-12-04
Irgen:
Hodoo gatssan humuusiig yah geed bga um. Hurdan tatah ajlaa hii l dee. Hodoo humuus balarch baina. Shinjilgeeg ni avaad yavuulah heregtei sh dee.
2020-12-04
DR MAXWELL..:
Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
2020-12-04