Хятад АНУ-ын Конгрессийн гишүүдийг сүрдүүлдэг гэв
2020-12-04

 

Америкийн конгрессийн гишүүд болон сенатчдаар Бээжинд ашигтай хууль батлуулахын тулд тэднийг сүрдүүлэх, хахуульдах зэрэг оролдлогыг Хятад хийдэг гэнэ. Энэ талаар АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жон Рэдклифф CBS сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 

"Тэд Хятадад ашигтай хууль АНУ-д батлагдаж, мөн ийм бодлого явагдаасай гэж хүсдэг. Мөн тэд сүрдүүлэг, хээл хахууль, ил болон далд нөлөөллийн аргаар гагцхүү Хятадад ашигтай хууль батлуулахыг хичээдэг" хэмээн Жон Рэдклифф мэдэгджээ. Түүнчлэн "Би энэ талаар Төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын хороонуудад мэдээлсэн, тэд үүнийг гайхширмаар, сэтгэл түгшээсэн мэдээлэл гэж үзсэн" хэмээн тэрбээр өгүүлсэн байна. 

 

АНУ, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд худалдааны татвар зэргээс болж ихээхэн хурцадсан юм. Түүнчлэн Уханьд коронавирусийн халдвар анх дэгдэхэд Хятад хангалттай хэмжээнд, шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэж Трамп Хятадыг буруутгасан нь гал дээр тос нэмсэн хэрэг болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ- ын хууль тогтоогчдыг ингэж чадаж байгаа юм чинь эдийн засгийн хараат Манай улсын муу ерөнхийлөгч, гишүүд, ерөнхий сайдыг дарамтлах бол юу ч биш юм байна даа
2020-12-04