ЭМЯ: 12 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 831 боллоо
2020-12-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.04/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 19680 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 600 гаруй хавьтлын шинжилгээ хийснээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.  Улаанбаатар хотод 7 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, ойрын хавьтлаар 5 тохиолдол, ХӨСҮТ-ийн 2 ариутгагч байгаа. 

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4, 5,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  26 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7,16,19 хорооноос нийт 14 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,9,10,14,22 дугаар хорооноос нийт 24 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  7,12,13,16,18 дугаар хорооноос нийт 14 тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 4,10,16,21 хорооноос нийт 16 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн тохиолдол нийт 96 боллоо

 

Сэлэнгэ аймагт 4 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс нь гурав нь  гэр бүл буюу  ойрын хавьтал, нэг хүн нь эмнэлгийн ажилтан  байсан. Тус аймагт батлагдсан нийт халдварын тоо 193 болсон байна. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус аймагт нийт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Орхон, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй.

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 24 

  • Дорноговь аймагт: 21 тохиолдол тус тус бүртгэгдсэн. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 386 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 831 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 365 байгаа. Нийт эдгэрээд гарсан 365 хүний 42 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 457 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 374 хүн хөнгөн, хүндэвтэр 75, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 221 хүн хөнгөн, хүндэвтэр 24, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 208 хүнээс 153 хүн хөнгөн, хүндэвтэр 51, хүнд 2, маш хүнд 2 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин