Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэг үйлдэх боломжийг судалж байна
2020-12-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгийг УОК-оос цуцалсан.  Үүнтэй холбоотой зарим  иргэдэд санхүүгийн хүндрэл үүсэх, орон байргүй болох зэрэг хүндрэл гарсан.  Тиймээс  ЭСЯ-д чиглэл өгч, өнөөдрийн байдлаар нийт 17 улсад 100 иргэн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон тухай мэдээлэл ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадаадад гацсан иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ийн ОУШХБ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 544 монгол иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж эх оронд нь авч ирсэн. Энэ иргэдийг эх оронд нь авч ирэхийн тулд тус байгууллагын зүгээс болон бусад олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газраас нийт 2,1 тэрбум төгрөг зарцуулсан. Өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй  2154 иргэн байгаа. 

 

  • Европт- 647 
  • Азид-1113
  • Австрали-95
  • Африкт-4
  • АНУ: 295 иргэн бий.

 

Эдгээр иргэдийг нөхцөл байдалтай уялдуулж ойрын хугацаанд 2-3 нислэг хийх боломжийг судалж байна. Арваннэгдүгээр сарын сарын нислэгээр ирэх гэж байсан тийз нь баталгаажсан иргэд эхний ээлжийн нислэгүүдэд хамрагдана.

 

Өнгөрсөн хугацаанд нийт 107 удаагийн нислэг үйлдэж 27184 иргэн эх орондоо ирсэн. Энэ сард яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан байсан боловч тусгай үүргийн нислэг тодорхойгүй хугацаатайгаар хойшилсонтой холбоотойгоор буцах хүсэлтэй хүний тоо нэмэгдсэн. 

 

БНХАУ-аас арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн Монгол Улсаас тээвэрлэж байгаа ачаа тээвэр, нүүрсний экспортод тодорхой хязгаарлалтууд тавьж эхэлсэн. Энэ байдлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллаж байна. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
бодооч т юмаа:
үхсэнээ судалдаг юм. хүмүүс тийзээ авчихаад улс хот бүрээс ирээд нисэх гэтэл сараар хойшлуулаад хаячихаар яах болж байна. зочид буудалд байх уу₮, буцаад явах уу. анх яах гэж хойшлуулсан юм, нэг зочид буудал олоод л болох байсан биш үү. сүржин п үүд
2020-12-05