Төрийн албан хаагчдын монгол бичгийн түвшинг тогтооно
2020-12-04

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.  Албан хэргийг  монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо.

 

Үүнд, төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө үнэлж бичдэг жишиг тогтоох аж. Анкeтанд үндэслэгдсэн зүйлийг төрийн албаны шалгалтаар нотлогдох юм.Төрийн албаны шалгалт болон ерөнхий шалгалтын тодорхой хувийг монгол бичиг эзэлж байгаа.Төрийн  албан хаагчийн анкeтыг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг учраас ийнхүү анкeтанд шаардлага тавьж буй юм.

 

Мөн албан тушаалтны тодорхойлолтод тавигдах шаардлагуудад монгол бичиг байхаар тусгасан байна. Түүнчлэн  төрийн  албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах аж.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Крилл бичгээр шалгалт авбал тэнцэх хүн байхгүй юм чинь Монгол бичиг бүр цаашаа дандаа мангаруудыг шилээд авсан юм шиг байдаг шүү энэ төрийн албаны хогнууд
2020-12-07
ard:
ene nam nam dagaj bogs doloogchdooig er emgui zooloh bolsondooo boon awilgalaar bayjigchid
2020-12-05
nuden:
Eedeeturiin albniihand tentseed garaad ireh n hed baih bl? Odoo ingej bantan hutgaad yanavdee? Unendee unuu ued lavl manaih shig hel usaa samarsan uls gej bhgui l bhdaa! Zaluust alban bichgiig bosoogoor yvuul gevel . yostoi l deehen ueiin onigoo shig 40 biton chatsaga ilgeev geh met ym boloh viidee .burhan mini!!!
2020-12-05
zochin:
ТАЗөвлөл цагаа олж юм хийж бхйгаа дүр эсгээчээ, цар тахлаа эхлээд намдаа
2020-12-05
зочин:
Төрийн албан хаагчдад монгол бичиг заах гэж цаг, зардал гаргах хэрэг байна уу? Тэр тусмаа монгол бичгийг гоёлын хэрбэрээр бичих гэж завааруулж, үнэн зөв бичиг гэхэд итгэл үнэмшилгүй сурталчилгааг телевиз, олон нийтийн хэрэгслээр явуулахаа зогсоогооч ээ. Бид түүхийн ухралт хийж, ирээдүйгээ бүрхэгдүүлэх нь хэнд ашигтай юм бэ? Одоо криллээр зөв бичдэг, монголоороо зөв ярьдаг залуучууд ховор болж эхэллээ. Энэ нь монгол ч үгүй, крилл ч үгүй, латин ч үгүй, монгол хэлний дүрэм ч үгүй болгож, монгол хэлийг устгах бодлого шиг л ойлгогдох болж байна. Тиймээс эх хэлний тухай хуулиа эргэж харах болсон юм биш үү. Босоо бичигтэй гэж цээжээ дэлдээд бие биеээ монгол хэлээрээ ойлгохоо удахгүй болих болж байгааг анхаараач ээ Түүхээ хэт их эргэж харах биш ирээдүйгээ харах шинэ юм руу залуучуудаа чиглүүлэх бодлого явуулмаар байна.
2020-12-04
Солонгост бол төрийн албан хаагчийн шалгалт гэж сүртэй шалгалт 1 өдөр олон хүн нэгдсэн журмаар өгдөг. Монголд бол шалгалт авбал тэнцэх хүн гарахгүй. Дээд сургууль төгссөн хүн авахгүй мөртлөө дамжаа төгссөн хүмүүс ажилладаг. Яаж хөгжих юм бэ
2020-12-04