Түлшний нийлүүлэлт, борлуулалт хэвийн явагдаж байна
2020-12-04

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

 

 

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

 

-24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан тохиолдол нэмэгдэж 96 болсон. Мөн 5275 шинжилгээ хийгдсэн. Үүнээс 3701 PCR шинжилгээ хийлээ. Коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээнд нийслэлийн нийт өрхийн 15 хувь буюу халдвар голомтлон гарсан дүүргийн өрхөөс сонгон хамруулах ажлыг зохион байгуулж байна. Уг шинжилгээнд нийт 40 хороо буюу 70 мянган өрх хамрагдахаар байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох гарах хөдөлгөөний хяналт шалгалт үргэлжилж байна. Засгийн газрын тогтоол, Шадар сайдын тушаалаар батлагдсан нийслэлд хязгаарлалтад орсон иргэдийг шилжүүлэх түр журам, мөн нийслэлийн Засаг даргын  захирамжийн хүрээнд нийслэл хотоос 1600 тээврийн хэрэгслээр 2728 зорчигч гарч, 2344 тээвийн хэрэгслээр 8417 зорчигч орсон байна. Нийтийн тээврийн 94 чиглэлд үйлчилж байгаа.

 

Цаг агаар хүйтэрч байна. Ус, дулаан хангамжийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа. Замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтнууд зам талбайг цэвэрлэн ажилласан. Мөн аюултай хог хаягдлыг устгах шаардлага бий. Энэ ажилд 2 компани, 12 техник хэрэгсэл, 56 ажилтантайгаар ажилласан.

 

Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Нийслэлийн иргэдийн амьжиргааны түвшинд шинэчилсэн судалгаа хийж, сайжруулсан түлш, хүнсний зүйл олгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа.  Түлшний нийлүүлэлт, түгээлт борлуулалт хэвийн явагдаж байна.

 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид 24 цагаар эргүүл, жижүүр, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Давхардсан тоогоор 2184 албан хаагч 148 техник хэрэгсэлтэйгээр явган эргүүлийн 478 чиглэл, авто эргүүлийн 63 чиглэл, тусгаарлан хамгаалах 17 байр, хяналтын 36 цэгт үүрэг гүйцэтгэн 15800 гаруй иргэн 325 аж ахуй нэгж байгууллагад халдвар хамгааллын дэглэм сахиулах, санамж зөвлөмж сахиулан ажилласан.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Хойтон ковид үргэлжлэнэ. Тэхээр цахилгаан халаагуур
2020-12-05