Адольф Гитлер Намибийн сонгуульд ялав
2020-12-04

Намибийн  орон нутгийн сонгуульд  Адольф Гитлер нэртэй оршин суугч ялалт байгуулсан талаар тус улсын "Иигл" радио Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Адольф Гитлер Баруун Өмнөд Африкийн Ардын байгууллага гэх эрх баригч намаас Омпунжа сууринд нэр дэвшжээ. Түүний нэрийг сонссон хүмүүс ихэд гайхширч, Гитлерийг шүтэгч эсэх талаар асуух болсон бөгөөд тэрбээр нацист үзэл сурталтай огт хамааралгүй гэж хэвлэлд ярьсан байна. 

 

"Адольф Гитлер гэж ямар хүн байсан гэдгийг аав маань төдийлөн ойлгоогүй байсан бололтой" хэмээн Адольф өгүүлсэн байна. Багадаа тэрбээр өөрийн нэрийг ердийн л гэж боддог байж. Гэвч өсвөр насандаа Адольф Гитлер дэлхийг эзлэхээр хэрхэн хэрцгий авир гаргаж байсан талаар олж мэдсэн гэнэ. "Гэхдээ надад ийм бодол эрмэлзэл огт байхгүй" хэмээн Африкийн Гитлер өгүүлжээ. 

 

Энд дуулгахад Намиби улс 1884 оноос эхлэн Германы колони байсан бөгөөд Германы Баруун Өмнөд Африк гэсэн нэртэй байв. 1915 онд дэлхийн нэгдүгээр дайны үеэр Намибийн нутаг дэвсгэрийг Өмнөд Африкийн холбооны цэргүүд эзлэн авсан юм. Намиби улс 1990 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тусгаар тогтнолоо олжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гитлёрийн хойд нас улаанбаатарын гачуурт тосгонд амьдардаг
2020-12-05
Badarch taxar:
Haili gitler hende hoh gitler kaput
2020-12-05