Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурын үйлд зориулдаг
2020-12-05

Өнөөдөр Олон Улсын Сайн дурынхны өдөр  тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхээр тогтож байсан юм. Энэ өдрийг "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр" ч гэж нэрлэх нь бий. 

Сайн дурынхны тухай сонирхолтой баримтууд 

- Сайн дурын ажилд оролцдог эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их байдаг.

- Германы гурван хүн тутмын нэг нь сард 15-аас дээш цагийг сайн дурын холбоод, төсөл, харилцан туслалцах бүлгүүдэд ажиллаж өнгөрүүлдэг. Тэд сайн дурын үйлс хийх нь амьдралын мэдлэг, туршлага олж авах гайхалтай боломж гэж үздэг байна.

- Япончуудын 26 хувь нь сайн дурын үйлсэд нэгдэж байсан туршлагатай байдаг гэнэ. Тэдний 48 хувь нь сайн дурын хөдөлмөр хувь хүний өсөлт болон нийгэмд нэн тустай гэж үздэг.

- Хүн амд нь эзлэх сайн дурынхны тоогоор Норвеги (57%), Люксембург (55%), Камерун (53%) дэлхийд эхний гуравт бичигддэг байна. 

- Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурынхны эгнээнд нэгдэн ажилладаг байна. 

- Ирландын насанд хүрсэн хүн амын 33 хувь орчим нь сайн дурынхны эгнээнд нэгдсэн байдаг аж. Сайн дурынхны 72 нь хувь нь цалинтай, байнгын ажлын байртай мэргэжилтнүүд хэзээ ч өгч чадахгүй байсан үйлчилгээг сайн дурынхан үзүүлдэг гэж үздэг байна. 

- Өмнөд Солонгост 1999 онд 3 898 564 хүн 451 сая ажлын цагийг сайн дурын үйлсэд зориулжээ. 

- АНУ-д эмэгтэйчүүдийн 56-62 хувь нь долоо хоногт дунджаар 3-4 цагийг сайн дурын үйлсэд зарцуулдаг бол эрчүүдийн 49 хувь нь долоо хоногт 3.6 цагийг сайн үйлсэд зарцуулдаг аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмнөд солонгосын залуучууд эх орноо хөгжүүлэхийн төлөө арван жил цалингүй хоолны төлөө ажиллаж эх орноо хөгжүүлсэн түүхтэй.
2020-12-06
Эд:
Сүмд явах, цугларах, нийтээрээ уулзалдан буу халахаа оруулдаг шүү дээ
2020-12-06
Зочин:
Монголчууд бол цалингүй ажил хийснээс үхсэн дээр гэдэг.
2020-12-05
Зочин:
Өмнөд солонгосын залуучууд эх орноо хөгжүүлэхийн төлөө арван жил цалингүй хоолны төлөө ажиллаж эх орноо хөгжүүлсэн түүхтэй.